Найдвартай криптобиржүүд, түүний дотор Coinsbit бирж дээр баталгаажуулалт хийх шаардлагатай байдаг. Энэ нь таны аккаунтын мэдээллийг шалгах ба аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй байдаг.

  1. Profile хуудсыг нээнэ.
  2. Цэсний Identity verification хэсэгт Verification товчлуур дээр дарна.

  3. Personal information хэсэгт овог нэрээ оруулна. Үлдсэн талбаруудыг бөглөөд Next дээр дарна.

  4. Address-ийн талбаруудыг бөглөнө. Шуудангийн ZIP-код зөвхөн тоо агуулсан байх шаардлагатайг анхаарна уу. Оруулсан бүх мэдээлэл таны дараа нь оруулах бичиг баримтын мэдээлэлтэй тохирох ёстой. Бичиг баримтууд хүчинтэй байх ёстой, үгүй бол таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзах болно.
    Биржэд баталгаажуулалт хийх боломжгүй улс орнуудын хар жагсаалт байдаг: Афганистан, Пакистан, Замби, Непал, Ирак, Иран, Хойд Солонгос, АНУ ба хүлээн зөвшөөрөгдөөгүй нутаг дэвсгэрүүд.
  5. Submit товчлуур дээр дарна.

  6. Хувийн байцаалтын аль нэг бичиг баримтын зураг оруулна: паспорт, ID-карт эсвэл жолооны үнэмлэх. 18 нас хүрсэн хүн баталгаажуулалт хийх боломжтойг анхаарна уу.

  7. ID эсвэл жолооны үнэмлэхийн зураг оруулах хүсэлтэй байгаа бол бичиг баримтын хоёр талаас нь зураг авсан байх шаардлагатай. Зургийн эзлэх хэмжээ 3 мегабайтаас хэтрэхгүй байна. Оруулсан бичиг баримт латин эсвэл кирилл үсэгтэй байх шаардлагатай – үгүй бол баталгаат орчуулга хийх шаардлагатай. Бичиг баримтын бүх шаардлагыг хангаж байгаагаа шалгаад, дараа нь дараагийн алхам руу шилжинэ.
    Жишээлбэл, ID дээр дарж болно. Add file-ийг сонгоод, бичиг баримтаа сонгоод үйлдлээ баталгаажуулна. Бичиг баримтын нөгөө талын хувьд яг ижил үйлдлийг давтана. Бичиг баримтанд хэрэглэгчийн төрсөн он, сар, өдрийг заасан байх шаардлагатай, үгүй бол таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзах болно.
  8. Дараагийн алхам – бичиг баримттай хамт селфи зураг авахуулга. Селфи зургийг сонгосон бичиг баримт болон тухайн өдрийн огноо ба coinsbit.io гэж бичсэн цаастай хамт авахуулж оруулна.

    Тухайн өдрийн огноо нь хүсэлт илгээсэн огноотой ижил байна. Add file-ийг сонгоод, бичиг баримтаа сонгоод үйлдлээ баталгаажуулна. Бичиг баримт ба таны царай зураг дээр тод харагдаж байгаа эсэхийг шалгана.
  1. Coinsbit-ийн дэмжлэгийн алба таны хүсэлтийг 24 цагийн дотор авч үзнэ. Ингэсний дараа баталгаажуулалтын үр дүн бүхий захидал таны цахим шуудангийн хаяг руу ирнэ.

Хэрвээ таны бичиг баримтыг хүлээж аваагүй бол та тэдгээрийг дахин илгээж болно.