Таны ухаалаг утас iOS систем дээр ажилладаг бол App Store-оос, Android бол Play Market дээрээс Ultima Wallet аппыг татаж аваарай. 

Аппыг нээнэ үү:

Эхний удаа эхлүүлэхдээ эхлэх дэлгэц дээр Create New (Шинээр үүсгэх) гэдгийг сонгоно уу. Энэ нь таны хэтэвчийг үүсгэх явцыг эхлүүлнэ.

Бусад олон аппын нэгэн адил эхлээд ПИН код үүсгэж баталгаажуулахыг танд санал болгоно. Үүнийг хийнэ үү:

Дараа нь апп таны мнемоник хэллэгийг үүсгэж өгнө. Үүнийг ашиглан та шаардлагатай тохиолдолд хэтэвчдээ хандах эрхээ сэргээх боломжтой. Энэ хэллэг нь таны хөрөнгийн аюулгүй байдлын түлхүүр тул энэ шатанд болгоомжтой байгаарай. Үүнийг цаасан дээр бичиж авахыг бид танд зөвлөж байна. Мнемоник хэллэгээ цахим төхөөрөмж дээр бүү хадгал, бусадтай ч бүү хуваалц.

Апп дээр үргэлжлүүлэн ажиллахын тулд та мнемоник хэллэгээ баталгаажуулах хэрэгтэй. 

Үүний тулд "ДАЛЕЕ" (Дараах) дээр товшоод хэллэгээ буюу бүх 12 үгийг зөв дарааллаар оруулаад VERIFY (Баталгаажуулах) дээр товшино уу.

Та бүгдийг зөв хийсэн бол баяр хүргэсэн зурвас гарч ирнэ.

Мнемоник хэллэгээ хэзээ ч, хэнд ч бүү дамжуул!

Үр бүтээлтэй ажлыг хүсье!