Энэхүү заавраар бид таныг PLC Ultima-д бүртгүүлээд, Ultima X Minter багцыг худалдаж аваад, Ultima Wallet ба Ultima Farm аппыг суулгасны дараа PLCUX зоосны минтинг хийж эхлэхийг алхам алхмаар зааж танилцуулах болно.

USDT зоос худалдаж авах

Таны хамгийн түрүүнд хийх хэрэгтэй зүйл бол PLC Ultima зоос худалдаж авах юм. Ингэхийн тулд Coinsbit бирж рүү орно уу. Хэрвээ танд USDT зоос байхгүй бол эхлээд дансаа цэнэглэнэ үү. Ингэхийн талд дараах алхмуудыг хийнэ үү:

  1. Бирж рүү нэвтрээд, Wallet руу ороод Balance дээр товшино уу.
  2. Хайлтад USDT гэж бичнэ үү.

  3. USDT-ийн хажууд Deposit дээр товшино уу.

  4. USDT-ийн сүлжээг сонгох боломж гарч ирнэ. Өөрт тохирох сүлжээг сонгоно уу. Жишээлбэл, хэрвээ танд TRON сүлжээний USDT байгаа бол TRC-20-ийг сонгоно уу.

  5. QR-код гарч ирэх бөгөөд түүний доор таны хэтэвчний хаяг харагдана. USDT-ээ зүгээр тэр хаяг руу шилжүүлнэ үү.

PLCU зоос худалдаж авах

Одоо таны дансанд USDT зоос байгаа учир биржийн арилжааны хэсэгт орж, зүүн талын цэсний хайлтын мөрд PLCU гэж бичнэ үү. USDT-тэй хос нээгдэнэ – түүн дээр товшино уу. Эсвэл холбоосоор нэвтэрнэ үү: https://coinsbit.io/ru/trade_classic/PLCU_USDT

Зах зээлийн үнээр худалдаж авахын тулд Market-ийг сонгоно уу:

Amount («Дүн») мөрд худалдаж авах хүсэлтэй байгаа PLCU-ийн хэмжээг оруулна уу:

Дараа нь BUY дээр товшино уу. 

Та PLCU зоосыг хязгаарлагдмал захиалгаар буюу худалдан авалтын эсвэл борлуулалтын тодорхой үнийн дүнтэй захиалгаар худалдаж авах боломжтой. Энэ тохиолдолд Limit-ийг сонгоод PLCU-ийг худалдаж авахыг хүсч буй үнийн дүн ба зоосны тоогоо заана уу. Дараа нь BUY товчлуурыг товшино уу.

Болчихлоо! Та PLCU зоос худалдаж авлаа. Одоо PLCUX зоосыг худалдаж авах цаг боллоо.

PLCUX зоос худалдаж авах

PLCUX-ийн худалдан авалт PLCU-тэй ижил зарчмаар явагдана. Арилжааны хосыг холбоосоор нэвтэрч харна уу: https://coinsbit.io/trade_classic/PLCUX_PLCU 

PLCUX зоосыг зөвхөн PLC Ultima-аар худалдаж авах боломжтойг анхаарна уу, PLCUX/PLCUC хосоор арилжаа хийх боломжгүй, тун удахгүй энэ хосыг биржийн хэрэглэгчид ашиглах боломжгүй болно.

Фермийг PLCUX зоосоор цэнэглэх

Одоо таны биржийн дансанд бүх шаардлагатай зооснууд байгаа тул тэднийг ферм рүү илгээх цаг боллоо.

Анхааралтай байгаарай: фермийг цэнэглэхийн тулд танд Ultima Farm хэтэвчний хаяг хэрэгтэй болно. Түүнийг та гар утасны аппаас эсвэл ultimafarm.com сайтын хувийн танхимаас шууд хуулах боломжтой: PLCUX-ийн удирдах самбар дээр Top Up my Farm дээр товшоод фермийн хэтэвчнийхээ хаягийг хуулна уу.

Хаягаа хуулсны дараа биржийн Balance хэсэгт очиж, Withdrawal-ийг сонгоод, дараа нь PLCUX-ийг сонгоно уу.

«Хаяг» мөрд хуулсан фермийн хаягаа оруулна уу.

Ферм рүү илгээх хүсэлтэй дүнгээ оруулна уу.

Илгээхийг баталгаажуулаад гүйлгээг бирж боловсруулахыг хүлээнэ үү.

Таны гүйлгээ боловсруулагдаж дуусмагц та фермдээ гэрээ байгуулах боломжтой болно!

Фермд ухаалаг гэрээ байгуулах

Ухаалаг гэрээ байгуулах нь минтингийг эхлүүлэх эцсийн алхам юм. Ажиллахын тулд танд минтингийн идэвхтэй лицензи (тэр таны Max Load-ыг тодорхойлно), тэгээд мэдээжийн хэрэг зоос хэрэгтэй. Ухаалаг гэрээ байгуулахын тулд Ultima Farm аппыг нээнэ үү. PLCUX фермийг сонгоно уу. Үндсэн дэлгэцэн дээр Get Profit товчлуур дээр товшино уу.

Нээгдсэн цонхонд нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, сумыг баруун тийш шудрах шаардлагатай. 

Ухаалаг гэрээ байгуулсныг баталгаажуулахын тулд шударна уу:

Болчихлоо! Ухаалаг гэрээ байгуулсан тухай мэдэгдэл дэлгэцэн дээр харагдах болно:

Олсон ашигаа гаргаж аваад хүссэнээрээ ашиглаж болно.

Хэрвээ танд асуух зүйл үлдсэн бол PLC Ultima-тай ажиллах дэлгэрэнгүй заавруудыг та Help Center-д олох боломжтой.